Tuesday, July 17, 2012

Шинэ толь 2010/2, №69

Монгол улсын төрийн захиргааны шинэтгэлийн хандлага, сургамж
Н. Болд. Удирдлагын Академийн багш, (PhD)

Хорьдугаар зуунд Монгол улс асар том өөрчлөлтийг хийж, хөгжил дэвшлийн замналд баттай алхасан эрин байлаа. Эдгээр он жилүүд Монгол улс дөрвөн ч удаа үндсэн хуулиа  баталж, төрт улсаа мандуулан, түмэн олныг хөгжүүлэхэд бүхий л  хүчин чадлаа зарцуулж одоогийн байдалд хүрсэн юм. Ялангуяа 1992 онд баталсан Монгол улсын үндсэн хууль нь дэлхий даяар ёсолсон хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ардчилсан төрт улсыг байгуулж, “ ... хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх...” ариун зорилгыг биелүүлэхээр Монгол түмэн зориг шулууджээ. 
Энэхүү эрхэм зорилгыг биелүүлэхэд ард, нийтийг удирдах, тэдгээрт үйлчлэх шинэ төрийн захиргаа, төрийн албыг байгуулахад өвөг дээдсийн хүнд суртал, хүмүүн төрөлхтний ололт амжилтаас суралцах сорилт бидэнд тулгарч байна.

Засаглалын үнэлгээ, үзүүлэлтийн төрөл
П. Доржсүрэн

Сүүлийн жилүүдэд, ялангуяа өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд судалгааны байгууллагууд төдийгүй, хандивлагч орнууд, хөгжлийн төлөө түншлэгч байгууллагууд засаглалын үнэлгээг ихэд чухалчлан үзэх болов. Энэ нь аливаа улс орон дахь засаглалын төлөв байдлыг сайжруулах нь хөгжлийн томоохон зорилго, зорилтыг шийдвэрлэхэд, тухайлбал ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангахад эн тэргүүний ач холбогдолтой болохыг олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрсөний үр дүн, илрэл юм. Засаглалын үнэлгээ бол засаглалын төлөв байдалд гарч буй ахиц дэвшил, мөн засаглалын доголдолыг оношлох арга хэрэгсэл мөн.
Засаглалын үнэлгээг янз бүрийн сэдэл, зорилгоор хийдэг. Эдүгээ хийгдэж буй ихэнх үнэлгээний зорилго нь хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжийн үр нөлөөг дээшлүүлэх, мөн үнэлгээний дүнг тусламж үзүүлэх урьдчилсан нөхцөл болгон ашиглахад чиглэж байна. Үүний зэрэгцээ үндэсний болон олон улсын байгууллагууд дээрхээс өөр зорилгоор засаглалын үнэлгээг хийж эхэлжээ. НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс (UNECA), Ардчилал болон сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (IDEA) зэрэг олон улсын байгууллага, түүнчлэн Транспаренси Интернэшнл, Фрийдом Хаус болон бусад байгууллагууд засаглалын холбогдолтой асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, тухайн орны бодлого боловсруулагчдад мэдээлэх, засаглалын гүйцэтгэл, үр дүнгийн талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд иргэдийг татан оролцуулах зорилгоор засаглалын үнэлгээ хийж байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо
С. Түмэндэлгэр, МУБИС-ийн Түүх нийгмийн ухааны сургуулийн Улс төр, социологийн тэнхмийн багш

Энэхүү өгүүлэлээрээ Нийслэлийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бололцоотой механизмыг тодорхойлох оролдлого хийсэн юм. Эхний ээлжинд шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо яагаад чухал болохыг тодорхойлсон бөгөөд дараа дараагийн хэсгүүдэд иргэдийн оролцооны өнөөгийн  төлөв байдлыг өгүүлэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцсэн болно. Уг өгүүлэлийг 2007 онд МННХ-ийн дэмжлэгтэйгээр хийгдсэн судалгааны үр дүнд тулгуурлан бичлээ.
Дээд боловсролын бодлого, менежментийн өөрчлөлт, хандлага
Ж. Нарантуяа, Удирдлагын Академийн багш
Сүүлийн 20 жилд дэлхий нийтийн хэмжээнд дээд боловсролын эрхэм зорилго, удирдлага, санхүүжилтэнд олон тооны өөрчлөлт гарсаар байгаа ба Монголын боловсрол ч үүнийг тойроогүй билээ. Ялангуяа зах зээлийн эдийн засагт нийцсэн шинж төрхийг олохын тулд “их сургууль” гэсэн концепци үндсээрээ өөрчлөгдлөө. Их дээд сургуулиуд он удаан жилээр тогтож ирсэн академик үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэх, өсөн нэмэгдэж байгаа их сургуульд элсэгчдийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн сонирхлыг хангах, зах зээлийн өрсөлдөөнийг давж гарахын тулд нэмэлт санхүүжилт эрэлхийлэх зайлшгүй хэрэгцээтэй тулгарсан. Олон орон дээд боловсролын тогтолцоонд тулгараад байгаа санхүүгийн энэ нөхцөл байдлыг шийдэх үндсэн арга бол энтрепрюнер үйл ажиллагааны  чиглэл гэж үзсэн билээ. Монгол орон өөрийн улсын дээд боловсролын тогтолцоог олон улсын дээд боловсролын шинэчлэлтэй эн зэрэгцүүлэх, дээд боловсролын стандартаа тэдний түвшинд авчрах оролдлогыг төлөвлөж эхлээд байгаа. Монголын хувьд “энтрепрюнер их сургуулийн” концепци нь эхлэлийн төдий шатандаа байна.
Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын төлөвшлийн асуудалд
О. Өнөрцэцэг, МУБИС-ийн багш

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа нь өнөөгийн хүний эрхийн боловсролын төлөв байдал, нийгмийн хэрэгцээ шаардлага, багш мэргэжилтнүүдийн чадвар бололцоон дээр тулгуурлан албан ба албан бус боловсролын тогтолцоой зэрэгцүүлэн хэрэгжүүлэх хандлагыг баримталан явагдах шаардлагтай юм.
Улс төрийн соёлын либерал ардчилсан загвар ба Үндэсний үзэл
Э. Тамир, Философийн ухааны доктор, профессор
 
Түлхүүр үг. “Улс төрийн суб соёл”, Улс төрийн либерал ардчилсан загвар, Улс төрийн соёлын харизматик хэв шинж, авторитарист, тоталитарист, эгалитарист үзэл плюралист  ухамсар, плюрализм.
Нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээ, нийгмийн улс төрийн чиг зорилго, улс төрийг ойлгох үндсэн зарчмууд, үзэл суртал – улс төрийн зорилгот бодлогыг нийгмийн анги – бүлэг, иргэдийн янз бүрийн бүлэглэл – улс төрийн хүчнүүд, хувь хүмүүс улс төрийн зан байдлын хувьд янз бүрийн байр сууринаас тусгадаг. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй нь олон янз байдлыг илэрхийлдэг. Энэ нь нийгмийн улс төрийн соёлын үндсэн “загвар“–уудыг ангилан үзэх үндсийг нөхцөлдүүлж байна.
Улс төрийн соёлын үндсэн загваруудын хэв шинжүүдийг тодорхойлохдоо “суб соёл”-д тулгуурлан авч үзэх боломжтой. Аливаа улс төрийн соёл нь тив ба бүс нутгийн үндэстний хувьд олон хувилбартай байх учраас дэлхийн түвшний “улс төрийн соёл”-ын загварын тухай ойлголт байх боломжгүй.
Харин тусгаар тогтносон улсын нийгэм улс төрийн тогтолцооны илэрхийлэл болох “Үндэстэн”-ий өвөрмөц шинжээр илрэх улс төрийн соёлын өөрийн гэсэн онцгой өвөрмөц үндсэн загвар – загварчлал байна.
Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал
Э. Гэрэлт-Од, Доктор (PhD)

Энэхүү өгүүлэлд Өрнөдийн судлаачдын судалгааны арга зүйд тулгуурланнамын дотоод ардчиллын индексийг боловсруулжМонголын улс төрийн намуудын дотоод ардчилал ямар төвшинд байгаа, намын эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэхэд чиглэсэн болно. Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд нэг намт төрийн тогтолцооноос олон намт ардчилсан тогтолцоонд шилжсэн. Улс төрийн намууд нь ардчилсан нийгэмд олон нийтийн сонирхолыг илэрхийлэх, хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг, нийгмийн улс төрийн бодлогыг тодорхойлдог онцгой институт болохын хувьд хэрхэн төлөвшиж, үүргээ гүйцэтгэж байгаа эсэх нь цаашид улс төрийн ардчилал бэхжих, засаглалын легитим шинжийг хадгалахад нөлөөлдөг.
Монголын төрт ёсны уламжлал дахь төрийн түшээ-манлайлагчдын асуудал
В. Өлзийбаяр, Удирдлагын Академийн ахлах багш

Монгол Улс бол төрт ёсны хөгжлийн өнө эртний түүхтэй, төрийн алба, түшмэлийн ёсны баялаг уламжлалтай улс билээ. Энэхүү уламжлалын гол үзэл санаа нь төрийн албанд зүтгэхийг хамгийн нэр төртэй үйл, олон түмний дээд итгэл хэмээн үзэж, тэрхүү эрхэм үйлсийн төлөө бие сэтгэлээ харамгүй зориулж зүтгэх явдал юм.  Иймээс манлайлал, манлайлагчдыг сонгож гаргах, бэлтгэх талаар аль ч орноос дутахааргүй туршлагатай ард түмэн гэж үзэх бүрэн үндэстэй билээ. Монгол Улсын төр ёс, хууль цаазын уламжлалыг хөндөж судалсан бүтээлүүдэд энэ тухай асуудал гол төлөв түүхийн аспектаар, түүхэн бие хүнийх нь хувьд л бага зэрэг судлагджээ. Харин төрийн удирдлага, менежментийн чиглэлийн судалгаа эхлэлийн төдий байна.
“Монголын нууц товчоо”, “Арван буянт номын цагаан түүх”, “Оюунтүлхүүр” зэрэг уран зохиолын, “Их засаг”, “Халх журам”, “Зарлигаар тогтоосон Монгол улсын Хууль Зүйлийн бичиг” зэрэг хууль цаазын сурвалж бичгүүдэд их хаанаас эхлээд эгэл ард хүртэл төрийн хүний шинж, чадварын талаар тодорхой өгүүлсэн баримтууд байдгийг манай эрдэмтэд багагүй судалжээ. Судлаач энэ өгүүлэлд зөвхөн манлайлал, манлайлагчидтай холбогдох талаас нь зарим түүхэн баримт, эрдэмтдийн санаа дүгнэлтийг харьцуулан үзэх оролдлого хийв.    
Энэхүү өгүүлэлд үндэсний төрт ёсны арвин баялаг уламжлал дундаас хаант төрийн болон социализмын үеийн манлайлал, манлайлагчдыг бэлтгэж, хөгжүүлж байсан туршлага, сургамжийг товч боловч хөндөхийг зорив. Хаант төрийн өв уламжлал дундаас Их Монгол улсын нэгдсэн хаант төр буюу Чингис хааны үеийн, Богд хаант Монгол улсын хаант төрийн үеийн түшмэдийн ёсны тухай түлхүү авч үзэв.

“Бизнесийн дампуурлын ... үр дагавар ...”
А.Оюунгэрэл, Д.Ганболд, ШУТИС. КтМС. Менежментийн салбар
Өндөр хөгжилтэй орнуудад цөөн тооны шуугиан тарьсан дампуурлын хэрэг гардагч, дампуурлыг ихэвчлэн хэвийн, нийгэм эдийн засгийн хувьд үр ашиггүй үйлдвэрлэлээс салах үзэгдэл хэмээн тусгаж авдаг. Манай орны хувьд дампуурал нь гол төлөв ихээхэн хор уршиг дагуулдаг тул нийгтийн сэтгэлгээнд бараантаж харагдах ба айдас төрүүлдэг. Иймд дампуурлын талаарх нийгэм дэх ойлголтыг судалгаан дээр суурилан өөрчлөхийг зорьсон болно.
Түлхүүр үг: Төлбөрийн чадвар, сонирхогч тал, нөлөө

No comments:

Post a Comment