Монгол улсын төрийн захиргааны шинэтгэлийн хандлага, сургамж
Н. Болд. Удирдлагын Академийн багш, (PhD)
Хорьдугаар зуунд Монгол улс асар том өөрчлөлтийг хийж, хөгжил дэвшлийн замналд баттай алхасан эрин байлаа. Эдгээр он жилүүд Монгол улс дөрвөн ч удаа үндсэн хуулиа баталж, төрт улсаа мандуулан, түмэн олныг хөгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа зарцуулж одоогийн байдалд хүрсэн юм. Ялангуяа 1992 онд баталсан Монгол улсын үндсэн хууль нь дэлхий даяар ёсолсон хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ардчилсан төрт улсыг байгуулж, “ ... хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх...” ариун зорилгыг биелүүлэхээр Монгол түмэн зориг шулууджээ.
Энэхүү эрхэм зорилгыг биелүүлэхэд ард, нийтийг удирдах, тэдгээрт үйлчлэх шинэ төрийн захиргаа, төрийн албыг байгуулахад өвөг дээдсийн хүнд суртал, хүмүүн төрөлхтний ололт амжилтаас суралцах сорилт бидэнд тулгарч байна.