Tuesday, July 17, 2012

Шинэ толь 2010/2, №69

Монгол улсын төрийн захиргааны шинэтгэлийн хандлага, сургамж
Н. Болд. Удирдлагын Академийн багш, (PhD)

Хорьдугаар зуунд Монгол улс асар том өөрчлөлтийг хийж, хөгжил дэвшлийн замналд баттай алхасан эрин байлаа. Эдгээр он жилүүд Монгол улс дөрвөн ч удаа үндсэн хуулиа  баталж, төрт улсаа мандуулан, түмэн олныг хөгжүүлэхэд бүхий л  хүчин чадлаа зарцуулж одоогийн байдалд хүрсэн юм. Ялангуяа 1992 онд баталсан Монгол улсын үндсэн хууль нь дэлхий даяар ёсолсон хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ардчилсан төрт улсыг байгуулж, “ ... хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх...” ариун зорилгыг биелүүлэхээр Монгол түмэн зориг шулууджээ. 
Энэхүү эрхэм зорилгыг биелүүлэхэд ард, нийтийг удирдах, тэдгээрт үйлчлэх шинэ төрийн захиргаа, төрийн албыг байгуулахад өвөг дээдсийн хүнд суртал, хүмүүн төрөлхтний ололт амжилтаас суралцах сорилт бидэнд тулгарч байна.

Volume 68. Number 1/2010

An achievement and lesson of democratic revolution
Bat-Uul E. The Parliament Member

Main peculiarity of this epoch is that Mongolians can accomplish their democratic revolution without a forcing. The Congress of the USA has been enchanted Mongolian people’s revolution without an aggression, and had adopted a resolution that Mongolians had accomplished a revolution which had been an example for the world. Also European Parliament had adopted a resolution with same content. It’s pleasant to keep in mind that they not only had adopted resolutions, but also they had started to support our country which had entered immediately into democratic way. In my opinion, main issue is that the leaders of democratic force had kept to the principle to accomplish a revolution without an aggression.

Шинэ толь 2010/1, №68

Ардчилсан хувьсгалын ололт, сургамж
Э. Бат-Үүл, Улсын Их Хурлын гишүүн

Монголчууд ардчилсан хувьсгалаа хүчирхийлэлгүйгээр хийж чадсан нь энэ үеийн гол онцлог. Монголын ард түмний хүчирхийлэлгүй хувьсгалыг бахдаж АНУ-ын конгрес,дэлхийд үлгэр жишээ болохуйц ардчилсан хувьсгалыг монголчууд хийлээ гэсэн утгатай тогтоол гаргаж байсан. Европын парламент ч мөн ийм утга бүхий тогтоол гаргаж байлаа. Тэд тогтоол гаргаад зогсохгүй ардчиллын зам руу шуурхайлан орсон манай улсыг бодитойгоор дэмжиж эхэлснийг нэхэн санахад таатай байна.
Миний бодоход асуудлын гол нь ардчилсан хүчний удирдагчид хувьсгалыг хүч хэрэглэхгүй хийх зарчмыг тууштай баримталж байв.

Volume 66. Number 3/2009

“Leadership is tie issue of new century management” Tudev, Sh., deputy director of the Academy of Management, professor. Badralmaa, R., chief of the department of training policy and coordination, the Academy of Management. Ulziibayar, V., senior lecturer of the department of business administration, the Academy of Management.
Leadership is one of management function which first of all has obeyed and expressed ideology of new paradigm. Because there are no possibilities to found strategy without leadership, trust and studying process without knowledge management.     
We’d like to touch the reason of rising needs of leadership, development tendency of leadership theory, changing requirement to unsurpassed skill of leaders, the issue of how ready is level of Mongolian leaders for present experiment, and would like to consider the problem of developing skills of leaders.

Шинэ толь 2009/3. №66

Манлайлал шинэ зууны менежментийн зангилаа асуудал болох нь
Ш. Түдэв, Удирдлагын академийн дэд захирал, профессор, Р. Бадралмаа, Удирдлагын академийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга, В. Өлзийбаяр, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын тэнхмийн ахлах багш

Mенежментийн функцууд дотроос шинэ парадигмын үзэл санааг илэрхийлж хамгийн түрүүн даган өөрчлөгдсөн нь манлайлал юм. Учир нь манлайлалгүй стратеги ба мэдлэгийн менежмент үгүй, манлайлалгүй суралцах үйл явц, итгэлцэл үүсэх боломжгүй билээ.   
Бид, шинэ зуунд манлайллын хэрэгцээ өсөж буй шалтгаан, манлайллын онолын хөгжлийн чиг хандлага, манлайлагчийн ур чадварт тавьж буй шаардлагын өөрчлөлт, улмаар Монгол манлайлагчдын ур чадварын түвшин өнөөгийн сорилтод бэлэн байгаа эсэх тухай асуудлыг хөндөж, манлайлагчдын ур чадварыг хөгжүүлэх асуудлаар санал бодлоо нэмэрлэх зорилго тавив.

Шинэ толь 2008/2, №61

Томас Шрапел, (Ph.D). Конрад-Аденауэр Сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч. Ардчиллын хөгжилд улс төрийн боловсролын оруулж буй хуь нэмэр
Монгол дахь Конрад-Аденауэр Сангийн нэг гол чиглэл нь улс төрийн боловсрол олгох байсан нь санамсаргүй хэрэг биш юм.
Дэлхийн олон оронд Германчуудаас ардчилсан байгуулалтыг бий болгох талаар өнөөдөр маш их асууж лавладаг болжээ. Манай Сан, Та бүхний олонхийн мэдэж байгаагаар дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний үйл ажиллагааны зорилго хаана ч нэгдмэл байдаг ба энэ нь бид ардчиллыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд учир нь улс төрийн ийм систем аль ч оронд тохирдогт байгаа юм. Харин Германчуудад дээрх асуултыг тавихад бид ардчилалд маш саяхнаас суралцсан юм гэж хариулдаг юм.

Volume 61. Number 2/2008

Thomas Schrappel, (Ph.D). Resident Representative of the Konrad Adenauer Foundation in Mongolia. “Contribution of the political education in the democratic development”.
Political education by no incident was one of major activities of the Konrad Adenauer Foundation in Mongolia. Many countries in the world increasingly approaching Germany for assistance in the formation of democratic institutions. Our Foundation is currently active in more than 70 countries around the world. Our goals are unified and we assist in the democratic development because this political system fits any country. Surprisingly, when Germans asked about above statement, they reply that they are learning about the democracy since very recently.

Volume 58. Number 1/2007

D. Ganbat, Executive Director of Academy of Political Science, Ph.D., “Development of Democracy in the Twentieth Century: Case of Mongolia”
The article examines the developments that took place in Mongolia throughout the 20th century through the lens of democratic studies methodology and arrives at the conclusion of how these developments could be interpreted. In doing so, the author undertook a comparative analysis of the major Mongolian developments in the political sphere as manifested through a number of constitutions against the waves of democratisation on the international scene. Contested questions such as “When did Mongolia democratise?”, “Was democracy merely restored in Mongolia, or was it a new phenomenon in itself?” have been extensively dealt with in this article to provide concise answers for the students of Mongolian politics.

Шинэ толь 2007/1, №58

Д. Ганбат. Доктор. ХХ зууны ардчиллын хөгжил ба Монгол улс.
Энэхүү өгүүлэлд ардчилал судлалын арга зүйд тулгуурлан Монгол улсын ХХ зууны хөгжлийг хэрхэн үнэлж дүгнэх талаар дүгнэлт гаргасан юм. Чингэхдээ, дэлхийд болж байсан ардчиллын давалгаа (wave)-тай харьцуулж Монгол улсын Үндсэн хуулиудад тулгуурлаж улс төрийн хөгжлийн тоймыг дүрсэлсэн байна.
Монгол улс хэдийд ардчилсан болсон, ардчиллыг сэргээн тогтоосон юм уу, эсвэл шинээр тогтоосон юм уу зэрэг мэр сэр гардаг мэтгэлцээнд хариу өгөхийг зорьсон юм.

Volume 56. Number 3/2006

D. Byambasuren. Professor. “Mongolian economic requisites and some issues of orientations”
Mongolia has passed 15 years after transferring to new regime, and it’s facing an extremely important issue to decide a matter of existence or nonexistence. This is the development problem of economics.
Mongolia will Master of its own destiny and preserve its full power within short time if finds the development fate that best fits its needs and strong basic. If it fails to do this choice, it might put itself in the risk of becoming economically dependent on other nations.

Шинэ толь 2006/3, №56

Д.Бямбасүрэн. Профессор. Монголын эдийн засгийн хөгжлийн хүчин зүйлс, зам мөрийн зарим асуудал.
Монгол орон шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш 15 жил болоход орших, эс оршихуйн хувь заяаг шийдэх нэн хурц асуудалтай тулгарч байна. Энэ бол эдийн засгийн хөгжлийн асуудал юм.
Монгол орон богино хугацаанд даацтай хөгжлийн зам мөрөө олж, үр үндсийг нь тавьж бэхжүүлсэн нөхцөлд л эрчимтэй хөгжиж буй бүс нутаг, Дэлхий ертөнцийн орчинд хувь заяаныхаа жолоог гартаа барьж, бүрэн эрхээ хадгалж орших болно. Ийм сонголт хийж чадахгүй бол эдийн засгийн хараат дагуул байдалд орох төдийгүй, түүхэн эмгэнэлт байдалд хүрч болно.

Volume 50. Number 1/2005

Doctor Bold Erdene “Origination of Politics Idea and its development levels, historical tradition”
He analysis the development processes of humankind politics ideas through leveling and compares the politics search and methodology of politics leveling. Also he deals especially with the developments process of humankind politics ideas, effect of traditional style, historical advantage and speciality.

Шинэ толь 2005/1, №50

Доктор Д.Болд-Эрдэнэ “Улс төрийн сэтгэлгээний үүсэл, хөгжлийн үе шат, түүхэн уламжлал”
Хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн үйл явцыг үечлэн шинжлэж ирсэн улс төрийн судалгаа, философийн үечлэлийн арга зүйг харьцуулан үзэж, улс төрийн сэтгэлгээний хөгжлийн үе шат, уламжлалт хэлбэрүүдийн нөлөө, түүхэн ач холбогдол, онцлогийн асуудлыг тусгайлан авч үзсэн байна.

Volume 42. Number 1/2003

The journal “Shine Toli” publishes papers presented at the conference organised for an occasion of the 10th’s year celebration of the Political Education Academy (PEA).

Doctor M. Enkhsaikhan, the Editor in Chief of the “Mongol times” newspaper presented paper named as “Changes in the social and political life of Mongolia and its future”. He noted big changes in the social and political life took place in Mongolia. Among all many party were created, people now elects the state of Mongolia in accordance with democratic principles, evenly allocated state authority, but main achievement of the last decade was that people of Mongolia left a dogmatism and choose the way of the open society, to develop social life in the future. The choice of methodology for studying the evolution of the democracy development in Mongolia is a matter of significance.

Шинэ толь 2003/1, №42

М.Энхсайхан. Монголын нийгмийн улс төрийн амьдралд гарч буй өөрчлөлт, цаашдын хандлага
1990 оноос хойш Монголын нийгмийн улс төрийн амьдралд асар их өөрчлөлт гарсан нь маргаангүй. Олон намтай болсон, ардчилсан зарчмаар төрөө сонгодог болсон, төрийн эрх мэдлийг хуваасан, иргэний нийгэм төлөвшиж байгаа гээд тоочоод байвал олон зүйлийг нэрлэж болох бизээ.

Tuesday, July 10, 2012

Алтан гадас

Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор манай удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат шагнагдсанд академийн хамт олон баяр хүргэж байна.

Monday, July 2, 2012

ПАРИС ХОТНОО АЖИЛЛААД ИРЛЭЭ

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, ЭШМ Г.Базарваань нар БНФУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын урилгаар Парис хотноо 2012 оны зургадугаар сарын 24-28-ны өдөр ажиллаад ирлээ. Айлчлалын үеэр БНФУ-ын томоохон судалгааны байгууллагын төлөөлөл, дипломатчидтай уулзаж санал бодлоо хуваалцан, идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцов.Цаашид Францын ижил чиг үүрэг бүхий олон судалгааны хүрээлэн, төв, байгууллагатай хамтран ажиллаж, ээлжит хуралдааныг хоёр талд ээлжлэн зохион байгуулахаар тохиролцов.

Sunday, May 20, 2012

ССХ-ийн төлөөлөгчид БНСУ-д айлчиллаа

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний аюулгүй байдал стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар БНСУ-д 2012 оны тавдугаар сарын 14-18-ны өдөр айлчлаад ирлээ. Айчлалын бүрэлдэхүүнд Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, ЭШМ Ц.Энх-Уянга, А.Цацралт орсон юм.
Айлчлалын үеэр хоёр тал хамтран “ЗХА дахь БНСУ Монгол Улсын аюулгүй байдлын стратеги” сэдэвт анхны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Цаашид хоёр тал хамтран идэвхтэй ажиллах талаар санал солилцсон бөгөөд ээлжит хуралдааныг Монголд зохион байгуулахаар тохиролцов.